Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Энхбилгүүн: КОВИД-19 Цар тахлын улмаас хөтөлбөр цуцлагдвал буцаан олголтыг 100% нөхөн олгох гэрээ байгуулна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 21
Сурталчилгаа

Description: C:\Users\Battulga\Desktop\EZZU.jpgАНУ-ын Төрийн Департаментээс хэрэгжүүлдэг боловсрол, соёл солилцооны хөтөлбөрүүдийг Монгол Улсдаа 10 жил хэрэгжүүлж буй ЮНАЙТЕД ВОРЛД ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхбилгүүнтэй КОВИД-19 цар тахлын улмаас хөтөлбөрүүдийн хүрээнд үүдээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Юуны түрүүнд танай агентлаг болон хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн талаар тодруулъя?

Манайх 2010 оноос эхлэн боловсрол, соёл солилцооны олон төрлийн хөтөлбөрүүдийг Монгол Улсдаа хэрэгжүүлж байна. Тухайлбал АНУ-д хэрэгждэг оюутан, сурагч, дадлагжигч солилцооны богино, урт хугацааны соёлын хөтөлбөрүүд. Үүнээс манай оюутан залуусын хамгийн сайн мэдэх нь “Америкт Ажиллах, Аялах” хөтөлбөр юм.

-“Америкт Ажиллах, Аялах” хөтөлбөрийн талаар ерөнхий ойлголт, мэдээлэл өгнө үү? Монгол Улсад анх хэзээнээс энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бэ? Жилд хэдэн оюутан хамрагддаг вэ?

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад 2007 оноос хойш хэрэгжиж байна. Монгол оюутнууд маань амралтынхаа зуны 3 сар АНУ-д ажиллаад, аялаад ирдэг маш сайхан хөтөлбөр. Хөтөлбөрт хамрагдагч оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ба 2019 онд 700-800 оюутан Монгол Улсаас уг хөтөлбөрт хамрагдсан байдаг.

-“ЮНАЙТЕД ВОРЛД” шиг уг хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлдэг хэр олон байгууллага Монголд байдаг вэ? Мөн хүүхдээ уг хөтөлбөрт хамруулахад эцэг эхчүүдэд анхааруулах, зөвлөх зүйл байна уу?

АНУ-ын Төрийн Департамент болон АНУ-ын МУ дахь Элчин Сайдын Яамны үндсэн шаардлагыг биелүүлж чадсан нь одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс “Work and Travel USA” болон бусад хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлдэг агентлаг маш ховор. Манайх тус хөтөлбөрийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

“АМЕРИКТ АЖИЛЛАХ, АЯЛАХ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХАД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ АЖИЛ

Оюутнууд ажлын байрны гэрээгээ маш сайн нягтлах ёстой. Жишээлбэл: Ажиллах хот, aжил олгогч байгууллагын мэдээлэл, цагийн үнэлгээ, ажиллах цаг, байрны түрээс, тохь тух гэх мэт. Манай байгууллагын хувьд сүүлийн жилүүдэд визний амжилтаа 98 хувиас дээш барьж байна. Үүний гол шалтгаан нь “САЙН ОЮУТАН - САЙН АЖИЛ” гэсэн бидний зарчим юм. Тодруулбал, Англи хэлний суурьтай, хариуцлагатай, хүсэл эрмэлзэл дүүрэн оюутныг хөтөлбөртөө бүртгэн сургадаг. Тэдэндээ сайн ажлыг давхар ялган ангилж санал болгодог. Ингэж ялган ангилсан ажлын сангаас оюутан, асран хамгаалагч нар өөрсдөө сонгодог юм. Энэ зарчим бидний ялгардаг давуу тал.

-Энэ “Америкт Ажиллах, Аялах” хөтөлбөрийн оюутнуудад өгөх үр өгөөжийн талаар дурдвал?

Бид оюутнуудаа намар эх орондоо ирэхээр нь яг энэ асуултыг тавьдаг. Оюутнууд маань хариулахдаа “Замын зардлаа нөхсөн”, “Ярианы Англи хэл сайжирсан”, “Олон сайхан газар үзсэн”, “Илүү нээлттэй болж, бие даан амьдарч сурсан” гэх мэт олон эерэг хариултыг өгдөг. Энэ нь буцаагаад бидэнд маш их урам, зориг өгдөг. Үүнээс гадна Монгол оюутнууд маань их гүрний хүмүүсийн соёл, хоорондын харилцаа, хандлагаас маш их зүйлийг суралцаж байна. Тэр сурсан зүйлээрээ нийгэмд болон бусад залуучууддаа эерэгээр нөлөөлж чаддаг. Энэ нь бол өнөөдрийн монголын нийгэмд маш ихээр хэрэгтэй байгаа хандлага гэж минй хувьд хардаг. 

-Дэлхий даяар Ковид-19 цар тахалтай холбоотой эдийн засаг болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан онцгой нөхцөл байдал үүсээд байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил ямар нэгэн онцлогтой байв уу, хөтөлбөрт хэр нөлөө үзүүлэв?

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дан ганц энэ хөтөлбөр гэлтгүй бүх зүйлийг түр хугацаанд зогсоолоо. Бид үүнийг нэг талаараа сорилт нөгөө талаараа өөрсдийгөө болон үйлчилгээгээ илүү сайжруулах боломж гэж харж байгаа. Хөтөлбөрүүд 2021 онд хэрэгжинэ гэсэн чиглэлийг АНУ-ын эрх бүхий байгууллагаас бидэнд өгөөд байна. Мэдээж Ковид-19 цар тахлаас үүдэж болох асуудлуудад зохих сэргийлэлт, хамгаалалтыг бид боловсруулсан. Бид АНУ дахь мэдээ, мэдээллийг цаг алдалгүй судалж АНУ-ын эрх бүхий байгууллагтайгаа нягт холбоотой ажиллаж байна. Ковид-19 цар тахлаас шалтгаалан ажилгүй болчихвол яах вэ?, очих үед тухайн ажил нь байхгүй болчихвол яах вэ? зэрэг байж болох бүх эрсдэлт нөхцөлийг харгалзан үзэж даатгалын систем нь өөрчлөгдсөн. Жишээ нь: Дөрвөн 7 хоног ажилгүй байвал нөхөн олговор нь цалингийн хэлбэрээр олгогдоно гэх мэт.

ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСАГТ БИД БЭЛЭН ҮҮ?

АНУ-ын биотехнологийн Новавакс, Модерна, Астразенека зэрэг олон компаниуд вакцин гаргаж авах сүүлийн туршилтуудаа хийж байна. Бид 2021 оны зун "Work and Travel USA" хөтөлбөрөө хэрэгжинэ гэж төлөвлөөд хэд хэдэн хөнгөлөлт, урамшуулалыг зарласан байгаа. Жишээ нь: Хэрвээ цар тахлаас хамаарч хөтөлбөр цуцлагдвал буцаан олголт 100 хувь олгох гэрээ байгуулна. 2020/11/10-нд багтаж бүртгүүлвэл бүртгэлийн хураамж $0, мөн зах зээлийн хамгийн хямд үнээр хамрагдах боломжийг олгож байна.

Ярилцсанд баярлалаа.

ЮНАЙТЕД ВОРЛД ХХК-ийн фейсбүүк хуудас: https://www.facebook.com/UWLLC

Хаяг: СБД 8-р хороо, Юнити төв 2-р давхар

Утас: 77071827, 88071827

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.