Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Идэвхтэй алхалтын 10 хоног" аяны талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN

ЭМЯ-нд

11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлнэ. 

СТО-ны 303 тоотод

11:00 цагт Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг авч уулзана.

11:30 цагт Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн спортын холбоо, БТС чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг хамтран "Идэвхтэй алхалтын 10 хоног" аяныг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 

MN-мэдээллийн төвд

11:30 цагт “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ.

УНТЭ-т

12:00 цагт Б-План ангиографийн оношилгоо, эмчилгээ нэвтрүүлж эхлэх болон Мэдрэлийн эмнэлзүйн төвийн нээлтийн үйл ажиллагаа болно. 

 “Тэнгис” кино театрт

16:00 цагт Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал болно. 

МУИС-ийн Эрдмийн танхим буюу Дугуй зааланд 

16:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хүндэт профессор, Монгол Улсын гавьяат багш Бал овгийн Алтанбаярын Мөнгөнцэцэг агсны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа болно.