Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын бүжиг олныг хөгжөөж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн ажлаар АНУ-ын мужуудаар аялж яваа ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт сонгогчидтой хийсэн нэгэн уулзалтын үеэр сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй индэр дээр бүжиглэжээ.

Түүний өвөрмөц бүжгийн хөдөлгөөнийг харуулсан дүрс бичлэг сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд өргөн тарсан юм.

Олон америкчууд Трампын хөдөлгөөнийг 1989 оны телевизийн хошин цуврал “Seinfield”-ийн нэг дүр Элайн Бенесийн бүжигтэй адилхан байгааг харьцуулан бичицгээжээ.

Уг цувралд дүр бүтээж байсан жүжигчин Жэсон Александер “Манай ерөнхийлөгч Жулиагийн (Элайны дүрд тоглосон жүжигчин) алдартай бүжгийн фэн бололтой. Тухайн үед Жулиа ийм эв хавгүй хөдөлгөөн хийж сурах гэж нэлээд хөдөлмөрлөж байсан. Харин ерөнхийлөгчийн хувьд энэ нь түүний хамгийн шилдэг хөдөлгөөн мэт надад санагдлаа” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Эх сурвалж: Hollywood Reporter