Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дэнзэн: 40 жилийн ойн МЭНДЧИЛГЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Анх 1980 онд Марк Хьюз хэмээх нэгэн эрхэм, хүмүүст эрүүл шим тэжээлийг тэнцвэртэйгээр авахад нь туслах зорилгоор Herbalife компанийг АНУ-ын Лос Анжелос хотод үүсгэн байгуулж байв. Марк Хьюзийн үүсгэсэн бизнес 40 жилийн хугацаанд дэлхийн 95 оронд үйл ажиллагаа явуулж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг, салбартаа тэргүүлэгч үндэстэн дамнасан компани болж өргөжин тэлжээ.

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг болон хооллолтонд тулгарч буй асуудалд дүн шинжилгээ хийж, дэлхийн шилдэг эрдэмтэн судлаачдын судалгаанд тулгуурлан, хүмүүсийн амьдралын энгийн хэвшлийг эрүүл хэв маяг руу чиглүүлэн төлөвшүүлэх зорилгыг Бие Даасан Гишүүдээс бүрдсэн баг, тэргүүлэгч технологи, эрүүл органик түүхий эд ашиглан хэрэгжүүлсэн нь Herbalife-ийн амжилтын үндэс болсон юм.

Компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе шатанд 300 орчим эрдэмтэн судлаач ажилладаг бөгөөд тэдгээрийн 50 гаруй нь докторын зэрэг цолтой эрдэмтэд байна.   

Herbalife Nutrition компанийн гүйцэтгэх захирал Жон Агвуноби хэлэхдээ:

Бид хамтдаа байхдаа хамгаас илүү хүчтэй.  Би Herbalife-аар овоглосон хүн бүрийг бидний үзэл баримтлалын үндэс болох эрх тэгш, хүртээмжтэй байдал, хүмүүнлэгийн үйлсэд үргэлжид хичээнгүйлэн зүтгэхийг уриалж байна” гэсэн нь бидний зорилгыг оновчтойгоор илэрхийлж байна.

Herbalife Nutrition юу худалдаалдаг вэ гэж хүмүүс надаас асуухад би эрүүл амьдралын хэв маяг гэж хэлдэг. Манай уургийн коктейлыг өдөр бүр 4.8 сая хүн хэрэглэж байгаа нь бидний амжилтын нэг жишээ юм.   

Өнгөрсөн хугацаанд эрүүл зөв амьдралын дадлыг дэлхий даяар түгээхэд хүчин зүтгэж ирсэн Herbalife Nutrition-ий бүхий л бие даасан гишүүд, түүний дотор Herbalife Nutrition-ий Монгол дахь салбарын бие даасан гишүүд, хамтрагч байгууллагууд та бүхэндээ 40 жилийн ойн мэндийг хүргэж байгаадаа миний бие баяртай байна. Herbalife Nutrition-ыг төлөөлж буй бие даасан гишүүд цаашид ч эрүүл амьдралын дадлыг түгээх үйлсэд идэвхтэй, тууштай оролцсоор байх болно.

Herbalife Nutrition компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Ганболдын Дэнзэн

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.