Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэг иргэн саналын хуудсан дээр 17 хүний нэр дугуйлна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль маргааш 07:00-20:00 цагт орон даяар болно. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 12 нам, эвслээс болон бие дааж 17,149 хүн нэр дэвшиж буй

Хуульд заасны дагуу сонгогчдын ирцээс үл хамааран хамгийн олон санал авсан нэр дэвшигч тухайн тойрогтоо сонгогдсонд тооцогдоно.

Орон нутгийн сонгуулиар иргэд тухайн аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох тул олон хүний нэрийг саналын хуудсан дээр дугуйлах шаардлагатай болж буй. 

Үүнтэй холбоотойгоор Багахангай дүүргийн иргэд хамгийн олон хүн сонгохоор болоод байна. Тус дүүрэг сонгуулийн хоёр тойрогтой бөгөөд 1 дүгээр хэсгийн хорооныхон нь 10, 2 дугаар хэсгийн хорооныхон тус бүр 9 хүний нэр дугуйлах бол Налайх, Багануур дүүргийнхэн тус бүр зургаан хүний нэр дугуйлахаар байна.  

Хүснэгт 1. Нийслэлд хамгийн олон нэр дэвшигч сонгох тойргууд

Аймаг/нийслэл Сум/дүүрэг Баг, хорооны нэр Сум, дүүргийн тойргийн нэр Сум, дүүргийн мандатын тоо Аймаг, нийслэлийн тойрог Аймаг, нийслэлийн мандатын тоо Нийт мандатын тоо
Улаанбаатар Багахангай 1-р хороо 1 9 22 1 10
Улаанбаатар Багахангай 2-р хороо 2 8 22 1 9
Улаанбаатар Хан-Уул 3-р хороо 3 7 19 2 9
Улаанбаатар Хан-Уул 4-р хороо 3 7 19 2 9
Улаанбаатар Хан-Уул 5-р хороо 3 7 19 2 9
Улаанбаатар Хан-Уул 6-р хороо 3 7 19 2 9

Тэгвэл орон нутгийн тухайд Сэлэнгэ аймгийн Сайхан сумынхан 17 хүнийг дугуйлахаар байна. Тус суманд аймаг, нийслэлийн 2, сум, дүүргийн 15 мандат ногдож байгаа юм.  

Хүснэгт 2. Орон нутагт хамгийн олон нэр дэвшигч сонгох тойргууд

Аймаг/нийслэл Сум/дүүрэг Баг, хороо Сум, дүүргийн тойргийн нэр Сум, дүүргийн мандатын тоо Аймаг, нийслэлийн тойрог Аймаг, нийслэлийн мандатын тоо Нийт мандатын тоо
Сэлэнгэ Сайхан 2-р баг, Гавшгай 2 15 15 2 17
Дархан-Уул Орхон 1-р баг, Баян-Өлзийт 1 14 19 1 15
Дархан-Уул Хонгор 1-р баг, Буурал 1 13 20 2 15
Говьсүмбэр Шивээговь 1-р баг 1 11 7 3 14
Хөвсгөл Ханх 3-р баг, Турт 3 13 15 1 14
Говьсүмбэр Шивээговь 2-р баг 2 10 7 3 13
Дорноговь Айраг 4-р баг, Цагаан дөрвөлж 4 12 1 1 13
Дорнод Халхгол 1-р баг, Сүмбэр 1 12 9 1 13
Сэлэнгэ Ерөө 3-р баг, Бугант 3 12 5 1 13
Сэлэнгэ Цагааннуур 2-р баг, Хуурч 2 11 29 2 13
Төв Баян 3-р баг, Цавчир 3 12 6 1 13
Төв Угтаалцайдам 2-р баг, Асгат 2 12 32 1 13