Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орох тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа

ikon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргааш баруун аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг ууурын байгууллагаас анхаарууллаа.

10 дугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар секундэд 12-14 метр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.