Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдөр 12:00 цаг хүртэл хаах шийдвэр гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Их хэмжээний нойтон цас өчигдөр орсны улмаас Дархан чиглэлийн авто замаар хэвийн зорчих нөхцөл хязгаарлагдсан байна.

Үүнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжлүүлэн хааж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.