Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмслэлтээс сэргийлэх эмүүдээс сэрэмжлээрэй, бүсгүйчүүд ээ!

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 2
Сурталчилгаа

Биеийн юм ирэх болгонд жирэмслэлтээс сэргийлэх эм ууж өндгөн эс гадагшлалтыг дарангуйлахад өндгөн эс хэдэн зуугаараа устаж алга болж,  цагаасаа өмнө өндгөн эсийн тоо цөөрч, эсвэл барагдаж, үр тогтолт явагдахаа больдог гэдгийг бүсгүйчүүд маань санах хэрэгтэй юм.

 

“Цэвэршилтийн өмнөх хам шинжийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?” номын орчуулагч Ц.Баярмөнхтэй ярилцлаа.

ЖИРЭМСЛЭЛТЭЭС  СЭРГИЙЛЭХ ЭМҮҮДЭЭС СЭРЭМЖЛЭЭРЭЙ, БҮСГҮЙЧҮҮД ЭЭ

- “Цэвэршилтийн талаар эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?”, “Цэвэршилтийн өмнөх хам шинжийн талаар эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?” гэсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сэдэвтэй номуудыг та  саяхан орчуулж гаргасан. Бүсгүйчүүд маань хэрхэн хүлээж авч байна вэ?

- Манай бүсгүйчүүд ийм мэдээллээр үнэндээ цангасан байна гэж хэлж болохоор байна. Учир нь бидний амьдрах орчны бохирдол, наснаас насанд буурч байдаг дааврын өөрчлөлттэй холбоотойгоор тэд маань цэвэршилтийн болон цэвэршилтийн өмнөх зовиур, шинж тэмдгүүдийг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй явж байна. Зарим бүсгүйчүүд Америк, Солонгос, Австралиас төрөл садангаараа дамжуулж, ном захиж авч байна, эмэгтэйчүүдийн эмч, дотоод шүүрлийн эмч нар түрүүчээсээ хандаж, баярлаж талархсанаа илэрхийлж, урмын үг хэлж байна.

-Манай бүсгүйчүүдэд  тохиолдож байгаа нийтлэг зовиур шаналгаа нь юу  байна вэ?

За тэгээд тоочвол нэлээд урт жагсаалт болно л доо, нийтлэг гэвэл гуч, дөчөөд насны нөхөн үржихүйн насны бүсгүйчүүд нь биеийн юмын мөчлөг алдагдах, шалтгаангүй жин нэмэгдэх,  үргүйдэл, умайн хүзүүний улайлт, шархлаа, өндгөвчний уйланхай, халдварууд, умайн хоргүй хавдар, эндометриоз, аденомиоз гэх мэт, цэвэршилтийн насны бүсгүйчүүд болохоор цус алдах, зүрх, даралт,  өвдөг, нуруу өвдөх гээд яс сийрэгжилт, уур уцаар төрөх, сэтгэл гутрах, халуу оргих, хөлрөх, бэлгийн дур сонирхолгүй болох  гээд л цааш үргэлжилдэг. Жишээ дурьдахад 28 настай бүсгүй 7 сарын туршид биеийн юм ирэхгүй байгаа, 31 настай бүсгүй жирэмслэлтээс сэргийлэх эм нэг жил гаруй уусан, биеийн юмын мөчлөг алдагдаж, биеийн юм ирэхгүй, алгасдаг болсон, 53 настай бүсгүй гурван жилийн туршид халуу оргиж, хөлрөх зэрэг зовиуртай байсны улмаас эмчийн бичиж өгсөн жирэмслэлтээс сэргийлэх эм уусан, одоо хөх нь өвддөг болсон гэнэ, 37 настай бүсгүй эндометриоз онош тавигдаж, визанна гэдэг эм уудаг, нэг өндгөвч нь хатангиршиж цэвэршсэн хүнийхтэй адилхан болсон, яахаа мэдэхгүй байна, 43 настай бүсгүй би одоо цэвэршээд байна, айгаад байх юм зэргээр бүсгүйчүүд маань хөөрөлдөж байна. Ер нь дөрвөн бүсгүй яриад суухад хоёр нь юм уу, эсвэл гурав нь  миомтой байна.

-Тэгэхээр энэ бүх өвчин зовиуруудын шалтгаан юу юм бэ?

Би  танай сайтад өмнө өгч байсан ярилцлагандаа хэлж байсан,  нэгдүгээр шалтгаан бол ерөөсөө бидний амьдрах орчны бохирдол, нүүрсний утаа, хөрсний бохирдол, нефть, химийн бодис, ялангуяа машины утаа зэрэг бохирдуулагчид  КСЕНОЭСТРОГЕН гэх хүний биед байдаггүй гадны гормоныг бий болгосноор хүний дотоод шүүрлийн тогтолцоог эвдэж гэмтээж байгаа явдал, хоёрдугаарт нас ахих тутам хүний биед явагддаг дааврын өөрчлөлт, амьдралын хэв маяг, хоол тэжээл, дасгал хөдөлгөөн гэх мэт.

-Ийм зовиуруудыг манай эмчилгээний практикт яаж эмчилдэг юм, таны орчуулсан номуудад ямар заавар, зөвлөгөө өгдөг вэ?

Эмчид очихоор ихэнхдээ цэвэршилт болохоор ингэдэг юм, зүрхний эмчид оч, яс сийрэгжилт явагдаж байна, ийм тийм эм уу гээд жаахан хүндрээд ирэхээр нь ихэнхдээ преднизолон, дексаметазон, эсвэл даавар нөхөх эмчилгээний журмаар жирэмслэлтээс сэргийлэх эмүүд болох ярина, мидиана, визанна зэрэг маш хор хөнөөл бүхий синтетик дааврын эмүүд бичиж өгөх юм уу, эсвэл өндгөвч, умай авах, өвдөгний үе солих зэргээр  мэс  ажилбар санал болгодог, ингэж ч “шийдвэрлэж” байна. Дааврын тариа (жишээлбэл, депо провера) хийлгүүлэх нь сүүлийн үед залуу бүсгүйчүүдийн дунд моод болж, интернэтээр депо провераг сурталчилж, дуртай нь аргагүй бичиж өгч байгаа нь үнэхээрийн эмгэнэл юм. Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх амархан шийдэл мэт санагдавч үр дагавар нь жирэмслэлтээс сэргийлэх ууж хэрэглэдэг эмтэй адилхан хүний эрүүл мэндийг сүйтгэх маш хор уршигтай гэдгийг санах хэрэгтэй. Эмэгтэй хүн биедээ гурван сарын туршид дааврыг тээж явах нь маш хортой төдийгүй, тэр дороо даруй сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд зогсоох боломжгүй учраас ийм тарианы учруулж болох хорт чанар нь маш их гэдгийг  ойлгож мэдэхгүй байгаа бүсгүйчүүд маань тийм тариаг хийлгээд байгаа юм. Харин энэ хоёр номонд амь насанд даруй аюул тулгараагүй байгаа тохиолдолд мэс заслын хагалгаа хийлгэх, синтетик дааврын эмчилгээнээс татгалзахыг зөвлөж, байгалийн дааврын тусламжтай дотоод шүүрлийн тогтолцоог тэнцвэржүүлж, цэвэршилтийн болон цэвэршилтийн өмнөх үеийг хэрхэн зовиур шаналгаагүй даван туулах арга замуудыг зааж өгсөн юм.  Дашрамд хэлэхэд, ганц бүсгүйчүүд биш, ер нь нийт хүмүүс маань эд эрхтнээ хайрлах хэрэгтэй, дандаа мэс засалд ороод бүгдээрээ засвартай хүмүүс болоод баймааргүй байна шүү дээ.

 

-Жирэмслэлтээс  сэргийлэх эмүүд хор уршигтай гэж манай бүсгүйчүүд мэддэггүй шүү дээ. Ийм хор уршигтай байдаг юм бол яагаад тийм эмүүдийг үйлдвэрлээд байдаг юм бол? Жирэмслэлтээс  сэргийлэх эмүүд ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ?

Энэ эмүүд байгалийн даавраас илүү үйлчилдэг учраас биш, харин патентжуулж болдог, мөн патентжуулсан эм нь байгальд байдаг бодисоос илүү ашиг орлого өгдөг учраас эмийн компаниуд үйлдвэрлэдэг юм. Эмийн компаниудын үйлдвэрлэсэн, байгалиас олддоггүй сонин хачин синтетик дааврыг хэрэглэх нь хүний биеийг хямрааж, маш хурдан тэнцвэрээс гаргадаг. Жишээлбэл, Өмнөд Калифорний их сургуулийн доктор Жиске Урсин жирэмслэлтээс сэргийлэх эмийг 1-6 сарын хугацаанд хэрэглэхэд л умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг 3 дахин нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоож, анагаахын сэтгүүл Лансетэд нийтлүүлсэн. Британий даавар судлаач, анагаахын доктор Эллен Грант жирэмслэлтээс сэргийлэх эмүүд нь цус харвалтаар нас барах эрсдэлийг дөрөв дахин, зүрхний шигдээсийн эрсдэлийг дөрөв дахин, цусны даралт ихсэх эрсдэлийг хоёр дахин, 25-50 насны эмэгтэйчүүдэд хорт хавдраас, ялангуяа умайн хүзүү, умайн салст бүрхэвчийн хорт хавдраас болж нас барах эрсдэл хоёр дахин нэмэгдүүлж байснаас гадна өндгөвчний хорт хавдар, бамбай булчирхайн болон элэгний хорт хавдруудаар нас барах эрсдэл, умай болон/эсвэл өндгөвчөө авахуулах зэрэг олон асуудлыг үүсгэж байсныг тогтоожээ. Жирэмслэлтээс сэргийлэх эм нь В амин дэмүүд, ялангуяа фолийн хүчлийг ихээр багасгаж, ингэснээр умайн хүзүүний эсийн гаж хөгжилд шууд хүргэдэг, мөн цайрын төвшинг бууруулж, зэсийн төвшинг нэмэгдүүлдэг гэх мэтчилэн тоочоод байвал маш олон сөрөг нөлөө үүсгэдэг болохыг номуудаас уншиж болно. Жишээлбэл, хоёулаа энэ визанна гэх эмийн сөрөг нөлөөг уншиж үзье. Батгаших, хөх зовиурлах, өтгөн хатах, бэлгийн дур сонирхол буурах, суулгах, нойргүйдэх,  нүд, хумс, арьс хуурайших, хавантах, үс унах, толгой өвдөх, хий дүүрэх, халуу оргих, дотор муухай оргих, бөөлжих, ууртай цочмог болох гэх мэт гаж нөлөөтэй гэжээ. Ийм сөрөг нөлөөнүүд даамжирсаар эцэст нь дээр хэлсэн эрсдэлд хүргэдэг юм байна.

-Жирэмслэлтээс сэргийлэх эмүүд хүний биед чухам ямар үйлчлэл үзүүлснээр ийм сөрөг нөлөөнүүд гардаг юм бэ?

Биеийн юмын мөчлөгийн туршид хоёр өндгөвчийн аль нэгэнд өндгөн эс боловсорч гадагшлахын өмнөхөн прогестерон дааврын төвшинг нэмэгдүүлж шар биеийг үүсгэдэг. Прогестерон ингэж нэмэгдсэнээр нөгөө өндгөвчинд өндгөн эс боловсрохоо болино. Өндгөн эс гадагшлахаас өмнө хангалттай прогестероныг нэмж хэрэглэхэд аль ч өндгөвчинд өндгөн эс боловсордоггүй байна. Өндгөн эс боловсрох үйл явцыг ингэж саатуулах нь прогестин агуулсан  жирэмслэлтээс сэргийлэх эмийн үйлчлэлийн анхдагч механизм болдог юм. Биеийн юм ирэх болгонд жирэмслэлтээс сэргийлэх эм ууж өндгөн эс гадагшлалтыг дарангуйлахад өндгөн эс хэдэн зуугаараа устаж алга болж,  цагаасаа өмнө өндгөн эсийн тоо цөөрч, эсвэл барагдаж, үр тогтолт явагдахаа больдог гэдгийг бүсгүйчүүд маань санах хэрэгтэй юм.

-Жирэмслэлтээс сэргийлэх эмүүд учруулж болох хор хөнөөл ихтэй юм бол жирэмслэлтээс сэргийлэх өөр ямар сонголт, боломж байна вэ?

Хэрэглэхэд амархан боловч бас жирэмслэлтээс найдвартай хамгаалдаг төгс шийдэл гэж байхгүй юм. Жирэмслэлтээс сэргийлэх синтетик дааврууд (эм, тариа, суулгац) аюултай болох нь ойлгомжтой бөгөөд спираль буюу ерөндөг ч бас адил юм. Спираль умайг байнга цочроосон байдалд байлгадаг. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчүүдэд байдаг эр бэлгийн эсийг задлагч бодисууд олон асуудлуудыг үүсгэдэг ч, эмээс арай аюул багатай байж болох боловч үрийн шингэнийг устгаж байгаа хор нь умайг ч бас хордуулна гэсэн үг юм. Жирэмслэлтээс сэргийлэх маш үр дүнтэй бөгөөд аюулгүй арга бол өндгөн эс гадагшлалтыг хянах явдал юм. Өндгөн эс гадагшлалтыг хянах арга нь биеийн юмын мөчлөг, биеийн дулааны хэм, үтрээний салстын ялгарлын тогтмол байгаа эсэхээр хэзээ үр тогтох боломжтойгоо мэдэх арга юм. Үр тогтох боломжтой ийм өдрүүдэд бэлгийн харилцаанд орохоос татгалзах, эсвэл хамгаалах өөр аргыг ашиглах хэрэгтэй юм.

-Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар ярилцаж, тэр дотроо жирэмслэлтээс сэргийлэх эмийн хор хөнөөлийн талаар бүсгүйчүүддээ сэрэмжлүүлсэн танд баярлалаа.

Бүсгүйчүүд  маань анагаахын доктор Жон Р. Ли, Жесс Ханли,  Виржиниа Хопкинс нарын туурвисан Америкт бестселлер болсон энэ номууд  дахь шинэ мэдлэг, мэдээллээ хуваалцах зорилгоор нээсэн “Цэвэршилтийг ухаалгаар даван туулцгаая” гэсэн фейсбүүкийн группт нэгдэхийг урьж байна.

 

Номууд маань ИнтерномАз хурBooklo.mn зэрэг номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Та бүхэн дээрх холбоосоор орж номын мэдээлэлтэй танилцаж болно. Түүнчлэн 19001617 утсаар захиалан үнэгүй хүргүүлээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.