Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Хаскелл” хэлний сургалтад хамрагдсан программистуудад төгсөлтийн гэрчилгээг нь гардуулав

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Блокчэйн технологи дээр суурилсан “Хаскелл” программчлалын хэлний сургалтад хамрагдсан программистуудад төгсөлтийн гэрчилгээ гардуулах арга хэмжээ Нийслэлийн Хангарди ордонд зохион байгуулагдлаа. 

Монгол Улсад дэлхийд өрсөлдөх чадвартай блокчэйн хөгжүүлэгчдийг бэлтгэх зорилготой “Хаскелл” программчлалын хэлний боловсрол олгох гэрчилгээ бүхий үнэ төлбөргүй онлайн сургалтыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Монголын Криптовалют ба Блокчейн Технологийн Холбоо, Старт ТББ болон АНУ-ын INPUT OUTPUT компани хамтран амжилттай зохион байгуулжээ. 

Сургалтад хамрагдах хүсэлтэй 300 орчим программистаас 25 хүнийг сонгон шалгаруулж, INPUT OUTPUT компанийн Боловсрол хариуцсан захирал, Математикийн ухааны доктор, Ph.D Lars Bruenjes болон Компьютерийн шинжлэх ухааны доктор Ph.D Polina Vinogradova нар сургалтыг удирдан заасан билээ. 

 

“Хаскелл” програмчлалын хэлийг блокчэйн, кибер аюулгүй байдал, Big data аналитик, хиймэл оюун ухаан, вэб хөгжүүлэлт, батлан хамгаалахаас эхлээд банк санхүү, үйлдвэрлэлийн салбарт ашигладаг олон төрлийн хэрэглээтэй уг программчлалын хэл дээр ажиллах чадварыг эзэмшсэнээр дотооддоо болон олон улсад ажиллах боломжууд нээгдэх юм. 

Төгсөлтийн гэрчилгээг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар гардуулж, АНУ-ын INPUT OUTPUT компанийн захирал Charles Hoskinson цахимаар холбогдон төгсөгчдөд хандан баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ. 

 

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР