Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Ододтой бүжиглэе" шоуг зохион байгуулах 60 дахь эрхийг Монгол Улс авжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Dancing with the stars" буюу "Ододтой бүжиглэе" шоуг зохион байгуулах эрхийг Монгол ТВ ВВС студиэс авжээ.

Ингэснээр манай улс "Dancing with the stars" шоуг зохион байгуулах эрхийг авсан 60 дахь улс болж байна. Шоуны нэг улирал нь 13 дугаартай байх бөгөөд 2021 оны эхээр эфирээр цацаж эхлэхээр төлөвлөсөн талаар Deadline.com-д мэдээлжээ.

Албан ёсны эрхийг авч уг шоуг олон улсад зохион байгуулдаг бөгөөд одоогоор нийт 350 улирал, 4,000 дугаар цацагдаад байгаа юм.

 

Эх сурвалж: Deadline