Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг болно

ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:00 цагт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

Гадаад харилцааны яаманд

09:00 цагт КОВИД-19 халдвартай тэмцэхэд хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл гардуулах ёслол болно. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийнэ. 

10:30 цагт Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийнэ.

11:45 цагт АН бүлгийн дарга М.Тулгат нар цаг үeийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Peace tower”-т 

11:30 цагт “Тогтвортой Хөгжлийн Зорилго ба Иргэний Нийгмийн Байгууллага” сүлжээний гишүүн байгууллагууд “Тогтвортой хөгжлийн зорилгыг хурдасгая!” мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулна.

“Мишээл Эскпо”-д

14:00 цагт "Улаанбаатар түншлэл" үзэсгэлэнгийн нээлт болно.

“Бишрэлт” зочид буудалд

15:00 цагт СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, менежер, сэтгүүлчидтэй уулзаж, орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хамаарах хууль, журмыг танилцуулна.

Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д

16:00 цагт Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дээд шагнал "Алтан од" медаль, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 70 жилийн ойн медалиар Монгол-Оросын түүх-соёлын харилцаанд үнэлэхүйц хувь нэмрээ оруулсан монгол иргэдийг шагнах хүндэтгэлийн арга хэмжээ болно.