Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Налайхын замыг маргаашаас эхлэн 10 дугаар сарын 4-нийг хүртэл хэсэгчлэн хаах ЗУРАГЛАЛ

ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас Налайхын замтай холбоотой мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/786381122121180

 Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра "Налайхын 20.9 километр авто замыг хэсэгчлэн хааж засварлах тухай өмнө нь мэдээлж байсан.

Өөрөөр хэлбэл, Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил эхэлсэн.

Маргааш буюу 2020 оны есдүгээр сарын 23-ны 07:00 цагаас Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ. Энэ ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөсөн.

Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна.

Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг анхааруулж байна.

Коронавирусийн цар тахлаас шалтгаалж хятад ажилчид ирж чадахгүй байж байгаа ирсэн. Ирээд 21 хоног тусгаарлагдаад гарч ажилдаа орсон юм.

Тиймээс иргэд нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.

Дугуйн зам, явган хүний зам, өнгө хучилтын ажлыг цаг агаар хүйтэртэл техник, хүн хүчээ дайчлан хоёр ээлжээр ажиллан гүйцэтгэнэ" гэв.

Налайхын 20.9 километр замыг хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх зураглал

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын төлөөлөл "Налайхын 20.9 километр замыг хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргасан. Үүнд:

  1. Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
  2. Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.
  3. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
  4. Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
  5. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн.

15 хоногийн хугацаанд Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг хийх юм".

Жолооч нар хурдаа тохируулж явах, хориглосон тэмдгүүдийн заалтыг биелүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд "Налайхын замын засварын ажилтай холбогдуулан түр хаасан хэсэгт Тээврийн цагдаагийн албанаас хяналтын цэгүүд гарч ажиллана.

Жолооч нар хурдаа тохируулж явах, хориглосон тэмдгүүдийн заалтыг биелүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.

Ялангуяа шөнийн цагаар болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, тодорхой тэмдэг, тэмдэглэгээ болон техник хэрэгслийн заалт чиглэлийн нарийн баримтлахыг анхааруулж байна.

Сүүлийн үед Налайхын замд хурд хэтрүүлсэнээс үүдсэн осол нэлээд бүртгэгдэх төлөвтэй байгаа учраас эргэлт, тойрог дээр хурдаа тохируулж явахыг зөвлөе".