Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн дээвэрт 10 удаа гарсан анхны уулчин 72 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр оргил болох Жомолунгмад хамгийн анх 10 удаа авирсан Балбын уулчин Ан Рита Шерпа өчигдөр буюу Даваа гарагт нас барсныг түүний гэр бүлийнхэн мэдээлжээ.

1983-аас 1996 оны хооронд 8,850 метр өндөр оргилд 10 удаа авирахдаа тэр нэмэлт хүчилтөрөгчийн нөөц огт ашиглаж байгаагүй юм.

72 настай уулчин удаан хугацаанд тархи, элэгний өвчнөөр шаналж байгаад Балбын нийслэл Катманду дахь гэртээ таалал төгсжээ.

Уулчдын ертөнцөд Ан Ритаг “цасны барс” (цоохор ирвэс) гэж хүндэлдэг байсан нь түүний ууланд авирах хосгүй ур чадвартай холбоотой гэнэ.

“Ууланд авиралтын од байсан түүний үхэл манай улсын хувьд ч, уулчдын хувьд ч том гарз хохирол боллоо” гэж Балбын Уулын Спортын Холбооны ерөнхийлөгч асан Ан Церин Шерпа мэдэгджээ.

Нэрт уулчны шарилыг Лхагва гарагт чандарлаж, шерпа угсаатны ариун газар гэгддэг Катмандугийн Шерпа Гомбад оршуулахаар болсон байна.

Ан Ритагийн дараа олон хүн Жомолунгмад 10 буюу түүнээс дээш удаа авирсны хамгийн дээд тал нь 24 удаа авирсан юм.

 

Эх сурвалж: CNN