FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын зургаадугаар сарын 30-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улс өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн гэж үнэлээд цар тахлын нөхцөл байдал сайжирмагц газар дээрх үнэлгээг ирж хийх тухай мэдээлж байсан.
Тэгвэл Монголд үнэлгээ хийх ФАТФ-ын хүмүүсийг тусгай нислэгээр хэрхэн авчрах талаар судалж байгаа тухай өнөөдөр хийсэн Мөнгөний бодлогын хорооны мэдээллийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэлсэн юм.
Тэрбээр “Монгол Улсыг ФАТФ-ын Саарал жагсаалтаас гаргахаар төв банк ажиллаж байна. Есдүгээр сард ФАТФ-аас газар дээрх хяналт шалгалтыг гүйцэтгэх баг ирж ажиллахаар төлөвлөж буй. Гэхдээ цар тахлын үеийн хөл хорионы дэглэм улс орнуудад харилцан адилгүй байгаа тул шалгалт хийх багийг яаж авчрах, мөн тухайн багийн улсууд руу нисэх тусгай үүргийн нислэг яаж явах, яаж авчрах талаар судалж байна. Ер нь есдүгээр сард газар дээрх шалгалт Монголд хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!