Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Сансрын Станц тойрог замын хог хаягдалтай мөргөлдөхөөс сэргийлж, замаа өөрчилнө

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог замд ажилладаг Олон Улсын Сансрын Станц (ОУСС) болзошгүй осол аюулаас сэргийлэхийн тулд ирэх долоо хоногт замаа өөрчлөх болсныг ОХУ-ын сансар судлалын Роскосмос байгууллага Бямба гарагт мэдэгджээ.

Сансарт хог хаягдал болж үлдсэн АНУ-ын ашиглалтаас гарсан хиймэл дагуулын үлдэгдэл Даваа гарагт Москвагийн цагаар 02:23 цагт ОУСС-тай ойртох магадлалтай болсон байна.

Тиймээс мөргөлдөөнөөс зайлсхийх жолоодлогыг есдүгээр сарын 14-ний 00:00-01:00 цагт гүйцэтгэхээр болсныг Роскосмос мэдээлжээ.

ОУСС-д аюул учруулж буй тойрог замын хаягдал нь АНУ-ын тэнгисийн цэргийн харилцаа холбооны BRICSat-2 туршилтын хиймэл дагуулын үлдэгдэл юм байна.

Уг хиймэл дагуулыг 2019 онд SpaceX компанийн Falcon пуужингаар тойрог замд хүргэж байжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн тойрог замд хүний гараар бий болсон сансрын хог хаягдал нэмэгдсэн нь хиймэл дагуулуудын үйл ажиллагаанд эрсдэл учруулах болоод байна. Санрын хог хаягдлаас хэрхэн салах асуудал одоо олон улсын хэмжээнд яригдаж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС