Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ: Бензиний савнаас ус илэрсэн гэдэг нь шууд ус хийгээд хольчихсон гэсэн үг биш

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулахдаа бензиний савнаас бохирдол буюу ус илэрсэн талаар мэдээлсэн.

Уг мэдээлэлтэй холбоотой буруу ойлголт олон нийтийн дунд байгаа учраас ШӨХТГ-аас тайлбар гаргажээ.

Тодруулбал, шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч тодорхой урвал явагдсаны улмаас ус буюу тунадас үүсдэг гэдгийг онцолсон байна. 

Тайлбарт "Бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш шүү. Тухайн ус илэрсэн нь шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч тодорхой урвал явагдаж ус буюу тунадас үүсдэг тохиолдол бий.

Мөн бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Энэ нь машинд шатахуунтай цуг орсноор машинд сөрөг үр дагавар илрэх, тухайлбал бензин насос эвдрэхэд нөлөөлөх нь ч бий. Үүнийг хэрэглэгчид хуурамч шатахуунаас боллоо гэж мөн дүгнэдэг" гэжээ.