Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр дээрээ бүртгэлтэй ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээсээ хасуулахыг анхаарууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өөрийн нэр дээр бүртгэлтэй ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн бүртгэлээ хасалт хийлгэхийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Тодруулбал, иргэн таны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй болсон эсвэл бусдад худалдсан, бэлэглэсэн боловч шилжилт хөдөлгөөн, хасалтын бүртгэл хийлгээгүй тохиолдолд тухайн автотээврийн хэрэгслийн татвар, торгууль таны нэр дээр хуримтлагдах болзошгүй аж.

Тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг АТҮТ-ын лавлах 1900-1234, 70070018, 70070023 дугаарт залгах эсвэл Автотээврийн үндэсний төвийн WWW.TRANSDEP.MN, AUTOBOX.MN цахим хуудсаар авах боломжтой.