Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Польш улсын Засгийн газартай байгуулсан 50 сая еврогийн зээлийн хугацааг сунгахаар болов

ikon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Польш улсын Засгийн газартай байгуулсан 50 сая еврогийн зээлийн хугацааг сунгахаар болов
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын хуралдаан өнөөдөр/2020.09.02/ болж дараах шийдвэрийг гаргажээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгахыг дэмжив. 50 сая еврогийн зээл нь 28 жилийн хугацаатай, жилийн 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм. Энэ хөрөнгөөр:

  • Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих
  • Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх
  • Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдал татан зайлуулах менежментийг сайжруулах
  • Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай тоноглол бүхий автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ.

Зээлийн хүрээнд Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг байгуулах төслийг хэрэгжүүлж дуусжээ.