Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг бууруулах хуулийн төсөл өргөн барив

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
00:00 00:00
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг бууруулах хуулийн төсөл өргөн барив
Sara, ikon.mn - text to speech

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, таван хувь болгон бууруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Б.Пүрэвдорж гишүүн өмнөх парламентад уг хуулийн төслийг өргөн барьж байсан ч олонхын дэмжлэгийг авч чадаагүй юм. 

Тэрбээр өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр бүрэн дүүрэн хүндээ хүрсэн бол 1.6 сая төгрөг хүн болгонд очсон байх ёстой. Харамсалтай нь Ковид 19-ийн эсрэг арга хэмжээ байгаа оносонгүй. 

Тиймээс ард иргэдийн амьдрал ялангуяа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дарамт болж байгаа НӨАТ-ын хувийг багасгах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг гаргаж өгөх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд нийтдээ 2.7 их наяд төгрөгийг НӨАТ-ын татварт авах байсныг буулгаснаар ойролцоогоор нэг их наяд төгрөгийн боломжийг ард иргэддээ буцаан өгөх агуулгатай хуулийн төсөл юм.  

Татварын орлого буурна гэж уг хуулийн төслийг Сангийн яам эсэргүүцдэг. Энэ жилийн хувьд орлогын татвар 37 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байсан 

Иргэд НӨАТ-ын татварт 10 хувийг л төлдөг гэж ойлгоод байх шиг байна. Нэгж бүтээгдэхүүнийн жишээн дээр хэрхэн татван нэмэгдэж байгааг тайлбарлая.

Үр тарианы компаниуд хамгийн гол зардал болох шатахуунаа НӨАТ-тайгаар авдаг. Үр тариагаа ургуулчихаад гурилын үйлдвэрт 10 хувийн НӨАТ-аа нэмээд өгдөг. Гурилын үйлдвэр нь гурилаа талхны үйлдвэр мөн л 10 хувийн НӨАТ нэмээд өгдөг. Ингэж явсаар худалдан авагчид НӨАТ-ын татвар нэмэгдсэн үнээр очдог. Үйлдвэрлэлийн шат болгонд татвар нэмэгдэж байна. Ингэснээр 1,090 төгрөгийн үнэтэй “Атар” талханд 109 төгрөгийн татвар нэмэгдэх ёстой байтал хамгийн багадаа 300-400 төгрөгийн нэмэгдлийг бий болгож байна гэдэг тооцоолол гарсан.   

Тиймээс цар тахлын улмаас эдийн засаг хямарч, иргэдийн орлого буурсан үед НӨАТ-ыг таван хувь болгох нь хамгийн чухал зүйл юм. Шинэ парламент энэ хуулийн хэлэлцэн батална гэдэгт найдаж байна" гэв.