Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар С.Далхаасүрэнг томилжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар Сугаржавын Далхаасүрэнг томилсон байна.

Тэрбээр Их Монгол дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, Удирдлагын академийн төрийн захиргааны магистр, МУИС-ийг эрх зүйч, хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлагын хувьд МХЕГ-ын  Хэлтсийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч даргаар тус тус ажиллаж байсан.

Сонгуульт ажлын хувьд МАН-ын НАМЗХ-ны улс төрийн ажилтан, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.