Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ"

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/3412953725414465/

Тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, дараах агуулгуудыг нэмэхийг дэмжив. Үүнд:

  • Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  • Хар төмөрлөгийн (кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр) үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлнэ. 
  • Газрын тос, нүүрс, хий, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг хүнд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ.
  • Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ. 
  • Орхон, Дашинчилэнгээс үргэлжлэх Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгүүдийг үргэлжлүүлнэ. 
  • Төмөр замын сүлжээг түшиглэн олон улсын стандартад нийцсэн хуурай боомтыг барьж байгуулна. Налайх дүүрэгт төмөр замыг түшиглэн олон улсын стандартад нийцсэн ачаа тээвэр, логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. 
  • Нийгмийн зөвшилцөлд үндэслэсэн түншлэлийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил зөвлөлдөх, санал авах, гаргасан шийдвэрт хяналт тавьдаг оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
  • Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, ТЭЗҮ боловсруулна.
  • Цахим эдийн засаг, үйлчилгээний салбарыг дэмжихэд шаардлагатай дэд бүтэц болох УБ хотын дагуул хотыг байгуулна.
  • Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замыг ТЭЗҮ-ийг хийж дуусгана гэснийг Баруун босоо чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хийж дуусгана гэж өөрчлөх
  • Мал аж ахуйг байгаль цаг уурын эрсдлээс хамгаалах бэлэн байдлыг хангах, сумдад өвч тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдын өвс тэжээл нөөцлөх сүлжээ бий болгоно.
  • "Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн" гэсний дараа "Монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжлийн хөтөлбөрийг" гэж нэмэх.
  • Малчдыг дэмжих анхдугаар аян зохион байгуулж, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, ХАА-н гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн байдлаар байгуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, экспортолж, малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ

ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл арга хэмжээний жагсаалтад:

МУИС-ийн харьяа Завхан их сургуулийн оюутны хотхон байгуулах гэснийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн Завхан, Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт их сургуулийг хотхон хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажлын ТЭЗҮ, барилгын зураг хийнэ гэж нэмэхээр боллоо. 

Зураг
14 | 18 | 20 цаг