Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг дахин гурав хоногийн завсарлага авлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар АН дахин гурав хоногийн завсарлага авлаа. Учир нь аравдугаар сард болох гэж орон нутгийн сонгуулийн өмнө хуулиа олон нийтэд танилуж амжихгүй, нухацтай хэлэлцэх ёстой хэмээн үзэж байгаа тул дахин гурав хоногийн завсарлага авахыг хүсэж буйгаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлснийг УИХ-ын дарга хүлээн авав.

"Дахин гурав хоног авах эрхтэй ч дахин завсарлага авах эрхгүй гэдгийг сануулж байна. Энэ хууль нь орон нутагт эрх мэдлийг өгөх, нийгэм, эдийн засгийн нэлээд реформ хийх хууль. Дархан-Уул аймаг, Орхон аймгийг хотын статустай болгох,  Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлах нөхцөл бүрдэх юм" гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.