Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн вакцин авахад зориулж ₮7.8 тэрбумыг төсвийн тодотголд суулгасан"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 26
iKon.MN

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хийж буй ажлуудаа танилцуулж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр 2020 оны улсын төсвийн тодотголд 7.8 тэрбум төгрөгийн вакцин авахад зориулан суулгасан гэдгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэллээ. Харин гадаадад байгаа, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ татан авахад зориулж 300 сая төгрөгийг иргэд, байгууллагуудаас ирсэн хандив тусламжаас Хилийн чанад дахь иргэдэд зориулсан санд шилжүүлжээ. Энэхүү мөнгийг бэлнээр бус, нислэгийн тийз, зочид буудал зэргийг үнийг хөнгөлөх байдлаар зарцуулах юм байна. 

Вакцины тухайд ДЭМБ-аас байгуулсан олон улсын КОВЕКС санаачилгад 172 улс нэгдсэний нэг нь Монгол Улс бөгөөд идэвхтэй ажиллаж байгааг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. Тэрбээр "Даваа гарагт Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал тус механизмд нэгдсэн 172 улсыг зарласан.

Өнөөдөр амжилттай хөгжүүлэлт хийгдэж байгаа 9 вакцин байна. Энэ дотроос манай хоёр хөрш улсын бүртгэлдээ вакцинаа бүртгэсэн. Бид дипломат шугамаар хоёр хөршдөө хүсэлт тавьсан. ОХУ-аас энэ долоо хоногт Монгол Улсаас шууд харилцах байгууллагыг нэрлэнэ үү гэсэн албан бичиг ирсэн байгаа" гэдгийг нэмж хэлэв.