Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 өвчний улмаас таван мянга гаруй хүн эндсэн байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.19/

https://www.facebook.com/iKonNews/videos/1606816189486849/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 234 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ. ОХУ-д 4,784 хүн халдвар авч, 1,332 хүн эндсэн бол БНХАУ-д 54 тохиолдол шинээр бүртггэдсэн байна.

БНСУ өнөөдрөөс эхлэн зай барих дэглэмийн хоёрдугаар шатанд шилжсэнээ зарласан.

Мөн өчигдөр ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом дэлхийд нэг л коронавирустэй хүн байхад бүх хүн халдвар авах эрсдэлтэй тул хамтын хүчээр тэмцэх чухал үе ирснийг дахин анхааруулсан.

Харин ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Такэши Касай Номхон далайн баруун бүсийн орнуудад бусад бүстэй харьцуулахад халдвар харьцангуй бага өвчлөл, эндэгдэлтэй байгаа. Гэхдээ бид өвчнийг эрт илрүүлэх ажлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байгааг хэлсэн" гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.