Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсөвлөлтийн шаардлага хангаагүй 538 төсөл, арга хэмжээг УИХ баталсан"

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон 2020 оны төсвийн тодотголын талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал н.Оюунгэрэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуултад хариулахдаа дараах мэдээллийг өгсөн юм. 

2019 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийхэд хөрөнгө оруулалттай холбоотой асуудал нь төлөвлөлттэй холбоотой байсныг зөвлөмждөө багтаажээ. 

Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч нар Засгийн газраас баталсан төсвийн хязгаараас 4.4 дахин давсан дүнтэй буюу мөрөөдлийн жагсаалт бүхий хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яаманд ирүүлсэн байжээ.
"Үүнийг нь Засгийн газар батлахдаа төсвийн ерөнхийлөн захирагчдын ирүүлсэн жагсаалтад ороогүй 262.4 тэрбум төгрөгийн буюу 266 төсөл арга хэмжээг УИХ-д  өргөн барьсан төсөвтөө нэгтгээд өгчихсөн байдаг. УИХ уг төсвийг хэлэлцээд төсөвлөлтийн шаардлага хангаагүй 538 төсөл арга хэмжээг баталчихсан.

Зөвхөн төлөвлөлтийн алдаа, хуулийн шаардлага хангаагүй төсөл ийнхүү батлагдаж байгаа нь сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаанаас эхлээд гэрээний хэрэгжилт дээр  хууль зөрчигдөх үндэслэл болоод байна гэдгийг 2019 оны хөрөнгө оруулалтын аудитын тайланд нэлээд сайн тусгасан" хэмээн хэллээ.