Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Сурагчдын автобусны чиглэлийг энэ долоо хоногт тусгайлан ярилцана"

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 өвөлжилтийн бэлтгэх хангах тухай захирамжийн хэрэгжилтийн асуудлаар хуралдаж байгаа бөгөөд энэ үеэр нийтийн тээвэр болон сурагчдын автобусны талаар дараах мэдээллийг өглөө.

"Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна"

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар зорчигч тээврийн газруудад албан бичгээр 11 чиглэлд төлөвлөгөө боловсруулах талаар хавар хандсан.

Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний өвөлтжилтийн бэлтгэлийг хангахад 132 сая төгрөг зарцуулсан" гэсэн юм.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 910 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Мөн хүүхэд тээвэрлэх автобуснуудын техникийн үзлэг өнөөдрөөс эхэлж 28-ны өдрийг дуустал Техникийн хяналтын үзлэгийн төвд үргэлжилнэ.

ЕБС-ийн 87 сургуулийн 135 болон 168 тээврийн хэрэгсэл хамрагдана” хэмээн товч мэдээллээ.

 "Сурагчдын автобусны чиглэлийн асуудлыг энэ долоо хоногт тусгайлан ярилцана"

Харин сурагчдын автобусны тухайд “Сурагчдын автобусны тоо энэ жил нэлээд нэмэгдэнэ. Сурагчдын автобус бол сургуулиудын асуудал бус, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд хариуцаж явах ёстой асуудал.

Замын хөдөлгөөний хамгийн өндөр ачааллыг бууруулах чиглэлд оруулж буй энэ хөрөнгө оруулалтын ажлыг бид үр дүнтэй болгох ёстой. Тиймээс сурагчдын автобусны чиглэлийн асуудлаар тусгайлан энэ долоо хоногт ярина.

Учир нь сургуулийн автобус хэдэн хүүхэд хүргэж өгч байгаа хэмжээгээр автомашины хөдөлгөөн саарч байгаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар аюулгүй байдлын асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа.

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд 100 хувь цахилгаан автобусны асуудлыг танилцуулж буй учир энэ долоо хоногтоо багтаж шийдэгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын зүгээс нэгдүгээр эгнээ, дугаарын хязгаарлалттай асуудлаа хуулийн дагуу шийдсэн. Одоо замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлийн ажлуудаа эрчимжүүлж ажиллана” гэв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/998834430553956