Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговийн Ханбогд сум дахь Цагаан хадны болон богино эргэлтийн шороон зам дагуух зарим хэсэг усанд автжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: АТҮТ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар өчигдөр буюу 2020 оны наймдугаар сарын 11-ний шөнө их хэмжээний усархаг бороо оржээ.

Үүний улмаас Цагаан хад суурьшлын бүс болон богино эргэлтийн шороон зам дагуух зарим хэсэг усанд автаж, цөмрөх эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул иргэд, жолооч нарыг болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр говийн аймгуудын нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо дахин орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв