Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: "Жи тайм" сүлжээний 11,349 хохирогчийн нэр

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцсэн.

Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Мөн хохирогчдын хохирлыг шүүгдэгчийн хураасан хөрөнгөөс хувь тэнцүүлэн барагдуулахаар болсон юм. 

Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас "Жи тайм" сүлжээний хэргийн хохирогч, иргэний хариуцагч нарт шийтгэх тогтоолыг гардуулах ажлыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал ажлын 10 хоногт багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

Тиймээс хэргийн оролцогчид шийтгэх тогтоол гардан авахдаа Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороолол 17-р хороо 32-р байрны ард байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байранд иргэний бичиг баримттай ирэх шаардлагатайг анхаарна уу.

“ЖИ ТАЙМ” сүлжээний Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн 11,349 хохирогчийн нэр: