Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад шинэ нуур бэлэглэсэн хамт олон

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 11
Сурталчилгаа

Заамарын алт гэхээр хүмүүс андахгүй дээ. Тосон Заамарыг шороон Заамар болголоо гээд л хүмүүс их ярьдаг, бичдэг. Үнэндээ очоод үзэхэд нүд хальтрам дүр зураг байдаг нь нууц биш ч тэнд өөрчлөлт, шинэчлэлт, хөгжүүлэлт, нөхөн сэргээлтийг хийж байгаа сайн жишээ бас байгаа. Үүний нэг жишээ бол Монполимет Групп юм. Тэд Монгол улсад хүний гараар бүтээсэн анхны цэнгэг устай “Тосон” хэмээх хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5км урттай 4 тусдаа ойн төгөл бий болгоод байна. Энэ бол Заамарын хөндийд байгаа бодит жишээ! Гэхдээ энэ бол 20 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм шүү!

Монполимет Групп 1992 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хүнд үйлдвэр, уул уурхай, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан, Монгол улсын эдийн засаг, хөгжлийн төлөө зүтгэсээр өдгөө 28 жилийн нүүрийг үзээд байна. Тэд 1996 оноос Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын алтны шороон ордуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Анх 1999 онд дэлхийн шилдэг CAT-ийн тоног төхөөрөмжөөр техникийн паркаа өргөжүүлэн дэлхийн стандартаар, хариуцлагатай уул уурхайг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө Монполимет ХХК болон Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нарын хамтын хөгжлийн замнал эхэлсэн билээ. Өдгөө хэдийн 20 жилийг ардаа үдэж, 21 дэх жилийн босгон дээрээ 3,21м3 шанаганы багтаамжтай, 47’919 кг ашиглалтын жинтэй CAT 349D2L экскаватор 2 ширхэгийг, 8,7м3 хутганы багтаамжтай, 37’557 кг-ийн ашиглалтын жинтэй CAT D8R бульдозер, 3м3 шанаганы багтаамжтай, 16’500 кг ашиглалтын жинтэй SEM брэндийн 656D дугуйт ачигч 7 ширхэгийг худалдан авч техникийн паркаа хүч сэлбэн, улам өргөжүүллээ.

Эдгээр техникүүдийн түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагааг хамтран зохион байгуулахын сацуу “ХАМТДАА ХӨГЖСӨН 20 ЖИЛ”-ийн баяраа тэд мөн тэмдэглэсэн юм. Энэхүү баярын хүрээнд уурхайн нөхөн сэргээлтийн томоохон төслүүдтэй танилцахын сацуу, Монполимет, Вагнер Ази Тоног Төхөөрөмжийн хамтын НОГООН ТӨГӨЛ байгуулах ажлын шавыг тавин эхний ээлжийн 50 гаруй  модыг амжилттай тарив.

Монполимет ХХК  уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэсээ уурхайн олборлолт, төлөвлөлтийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай уялдуулан бүс нутгийн онцлог, экологийн олон жилийн судалгаа, туршлага дээр тулгуурлан гүйцэтгэснээр Монгол Улсдаа үлгэр жишээ болохуйц хэмжээнд хийж иржээ.

Өнөөдөр Тосон үйлдвэр нь Заамарын бүс нутагт төдийгүй Монгол Улсын уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн жишиг бааз болоод байна. Нийт  800 га гаруй талбайд уулын ашиглалт явуулаад байгаа ба үүний 93.3% талбайд техникийн нөхөн сэргээлт, 60% талбайд биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажлыг тус тус хийж гүйцэтгэн МХЕГ, БОНХЯ, орон нутгийн төр захиргааны байгууллагаас бүрдсэн комисст актаар хүлээлгэн өгөөд байна.

Тэд уул уурхайн салбарт анх удаа БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох дуслын усалгааны системийг ойжуулалт хийсэн 30 га талбайд угсарч тогтмол усалгааг хийснээр усны зарцуулалтанд хэмнэлттэй, модны ургалтанд сайн үр дүнтэй туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Олборлолт явуулсан талбайдаа хаана нь ямар нөхөн сэргээлт хийх, ямар ургамал мод тариалах талаар урьдчилан судалгаа, шинжилгээг хийж, нутгийн цаг агаарын онцлог, хөрс шорооны онцлог зэргээс шалтгаалан тухайн газарт нутагшин зохицох чадвартай согоовор, ботууль, царгас, зүлэг зэрэг 5-6 төрлийн бэлчээрийн олон наст ургамлууд, Сибирийн цагаан улиас мод, АНУ-ын хурдан ургадаг саваа хэлбэрт мод, нутгын бургас, чацарганы мод, үхрийн нүд, голт бор, шар хуайс зэрэг модлог ургамал болон нэн ховордож Улаан номд орсон зэрлэг сонгино гэх мэтийг сонгон тариалсан нь одоо үр дүнгээ өгч ургалт 90 хувьтай байна. Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийсэн талбайд 23 овгийн 59 зүйл ургамал бүртгэгджээ.

Энэхүү нөхөн сэргээлтийн ажлуудын хамгийн гайхалтай нэг зүйл бол Тогтмол ундрагатай ТОСОН нуурыг байгуулсан явдал юм. Өөрсдийн олборлолт хийсэн талбайн 16 га-д цэнгэг устай "Тосон нуурыг 2001 онд байгуулжээ. Уг нуурыг 2011 онд Монгол Улсын усны тооллогоор усны  мэдээллийн санд албан ёсоор бүртгэж авсан. Тус нуурын дундаж гүн нь 6м, хамгийн гүн хэсэгтээ 11м хүрдэг. Урт нь 700м юм. Аялал жуулчлалын зориулалтаар Монполимет группийн хамт олон тус нуурын эргэн тойрныг тохижуулан, байнгын цэвэр байлган арчилсаар байна.

Нуурын ус нь хөрсний гүний цэвэр уст үе давхаргаар байнга сэлгэгдэж байдаг бөгөөд цурхай, зэвэг, цулбуур гэх мэт нийт 6 зүйлийн загас амьдардаг байна. Мөн жил бүр хун, бор галуу, хар галуу, алаг нугас, хөх дэглий зэрэг усны шувууд зусдаг тухай үйлдвэрийн ажилчид ярьж байв. Тосон нууранд завиар зугаалах боломжтойгоос гадна ажилчдын төдийгүй Заамар орчмын ард иргэдэд амарч зугаалах орчныг бүрдүүлсэн нь гайхалтай. Мөн загасчдын очих дуртай нуурын нэг аль хэдийнээ болжээ.

Монполимет Группийнхний туйлын хүсэл бол “Алтыг нь аваад Авдрыг нь хаяхгүй” гэдэг зарчим буюу байгалийг ашиглаж, баялаг шимийг нь хүртсэн бол эргээгээд унаган төрхөнд нь оруулж, боломж нөхцөл нь бүрдэж байвал улам илүү нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх юм.

21 жилийн туршид Вагнер Ази Тоног Төхөөрөмжийг сонгон, Cat-ийн тоног төхөөрөмжөөр дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтыг хийхээр зорьж үүндээ хүрсэндээ Монполимет Группийн хамт олон баяртай байна. Тэдний хийсэн нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайн жишээнээс бусад олон уурхайнууд санаа авч, хамтран ажиллаж Монгол улсдаа илүү их бүтээн байгуулалт хийнэ гэдэгт итгэж байна. Монполимет компанитай хамтран ажилладаг байгууллагууд, ажил хэрэгч хамт олон болон бүх хүмүүст Монгол улсынхаа хөгжлийн төлөө цаашдын үр бүтээлтэй хамтын ажиллагаанд “Хамтдаа хөгжицгөөе!” гэсэн уриатайгаар хамтран ажиллахыг урьж байна.