Хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн долоо дугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдээр явагдаж өнгөрсөн бөгөөд бид та бүхэнд тухайн тойргийн хамгийн сонирхолтой тоглолтын фото мэдээг хүргье.
Шигшээ баг, "Атлетик 220" клубийн довтлогч Н.Наранболд "УБ Мазаалайнууд"-ын хаалганд найман гоол оруулсан, нийслэлийн дерби буюу "Улаанбаатар сити", "Улаанбаатар" клубүүдийн тоглолт 1:1-ээр өндөрлөсөн, "Эрчим" өнгөрсөн улиралд хоёр хожигдсон "СП Фалконс"-ыг буулган авсан гээд олон сонирхолтой үйл явдал долоодугаар тойрогт болсон.
Гэхдээ эдэн дундаас хамийн сонирхолтой нь "Дэрэн" клуб лигийг тэргүүлэгч "Хангарьд"-ыг 2:1-ээр хожсон явдал байлаа. Залуу бүрэлдэхүүнтэй "Дэрэн" өнгөрсөн тойрогт "Хаан Хүнс Эрчим"-ийг 1:0-ээр буулган авч шуугиан тариад байсан билээ.
"Дэрэн" клуб лигийг тэргүүлэгч "Хангарьд"-ыг 2:1-ээр хожсон тоглолтын тоймыг хүлээн авна уу.
Эх сурвалж: Монголын Хөл бөмбөгийн Холбоо