Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бейрутын сүйт бүсгүй хуримын бичлэг нь тасалдсан ч амьд үлдсэндээ баяртай байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт урт цагаан даашинзтай, 29 настай Исра Себлани хэмээх эмэгтэй Бейрутын зочид буудлын гадна хуримын дүрс бичлэгээ хийлгэж байжээ.

Гэнэт дэлбэрэлт болж, түүний бичлэгийг тасалдуулсан байна. Бейрут хотын боомтод хүчтэй дэлбэрэлт болох үеийн агшин Исрагийн хуримын бичлэгт дүрслэгджээ.

Эмч мэргэжлээрээ АНУ-д ажилладаг сүйт бүсгүй шархдсан хүмүүст анхан шатны тусламж үзүүлсэн байна. Азаар Исрагийн нөхөр болох хүн 34 настай Бейрутын бизнесмэн Ахмад Субейх дэлбэрэлтийн дараа эсэн мэнд үлджээ.

Хуримандаа бэлдэхээр гурван долоо хоногийн өмнө Бейрутад ирсэн сүйт бүсгүй “Дэлбэрэлтийн хохирол болон дуу чимээг үгээр илэрхийлэхийн аргагүй. Бид одоо болтол цочролоос гараагүй байна. Би хэзээ ч ийм чанга дэлбэрэлтийн чимээг сонсож байгаагүй. Бусад хүмүүст, Ливан оронд тохиолдсон явдалд би их харамсаж байна. Амьд үлдсэндээ бурханд талархаж байна” гэж ярьжээ.

 

Хос хоёр төлөвлөж байсан хуримаа хийж чадаагүй ч орой нь өөр газар үдшийн зоог барьсан гэнэ. Маргааш нь Субейх сүйдсэн зочид буудлын өрөөнд нэвтэрч, эд зүйлсээ авсан байна.

Тэд удахгүй АНУ руу хамт явахаар виз гарахыг хүлээж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters