Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь улс Монгол Улсыг коронавирусийн эрсдэлтэй орнуудын жагсаалтаасаа хасжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын тохиолдол зөөвөрлөгдөн ирэх эрсдэлтэй орнуудын жагсаалтаа Беларусь улсын засгийн газар шинэчилсэн талаар тус улсын БелТА агентлаг өчигдөр мэдээлжээ.

Мягмар гарагт тус улсын эрүүл мэндийн яам жагсаалтаас Азербайжан, Монгол, Танзани, Фижи, Шри Ланка улсуудыг хасах шийдвэр гаргасан юм байна.

Үр дүнд нь эдгээр орнуудын иргэд Беларусь улсад зорчихдоо 14 хоногийн тусгаарлалтад орохооргүй болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: BelTA.by