Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Энхийг сахиулагч 14 дайчин эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвараар өвчлөн эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.

Тэрбээр "ХӨСҮТ-өөс өнөөдөр 14 хүн эдгэрч байна. Тэд долдугаар сарын 12-н болон 14-нд Афганистанаас ирсэн энхийг сахиулагч дайчид юм.

Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 293 байгаагаас 244 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 49 хүн байна. 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ. 

Батлагдсан тохиолдлын 83.2 хувийг эмчилжээ

ХӨСҮТ-д тандалт судалгааг эхлүүлсэн нэгдүгээр сараас хойш хугацаанд нийт 16,214 хүнийг эмчилгээ, оношилгоо, тандалтад хамруулсан байна. 

Шинжилгээгээр 293 тохиолдлыг илрүүлж, одоогоор 83.2 хувийг нь эмчилсэн тухай ХӨСҮТ-ын Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Эмчлэгдсэн иргэдийн 31 нь эмчилгээний дараах сувилалд, гэрийн ажиглалтад 44 бий аж. Харин 169 хүний хяналт, тандалтын хугацаа дуусжээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/988066301623484/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.