Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуугийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхээр нэмэлт санхүүжилт авах асуудлыг ярьж байгаа"

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Улирлын томуугаас сэргийлэх чиглэлд ямар ажлууд хийж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

- Манай оронд есдүгээр сарын сүүлээс эхлээд зарим жил тавдугаар сарын дунд хүртэл улирлын томуугийн дэгдэлт гардаг. Манайд улирлын томуу болон томуугийн цар тахлаас сэргийлэх төлөвлөгөө байдаг. Уг төлөвлөгөөнийхөө дагуу жил бүр арга хэмжээ аваад явж байгаа. Энэ жилийн хувьд томуугийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхээр нэмэлт санхүүжилт авах асуудлыг ярьж байна.

Өмнөх жилүүдэд эрсдэлт бүлгийнхэн, жирэмсэн эмэгтэйчүүд, онцгой байдлын алба хаагчид, гэр хорооллын цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулдаг байсан бөгөөд үүнийгээ өргөжүүлэхээр төлөвлөсөн. Мөн нийгмийн эрүүл мэндийн үндсэн арга хэмжээ болох амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих зөвлөмжийг өгч байгаа. Амны хаалт нь зөвхөн коронавируст халдвар бус амьсгалын замаар дамждаг халдваруудаас сэргийлнэ.

- Амны хаалтын хүрэлцээ, хангамж хэр байгаа вэ?

- Эмийн сангуудад амны хаалтны хүрэлцээ хангамж сайн байгаа. Эрүүл мэндийн ажилчид N95 амны хаалтыг хэрэглэж байгаа бөгөөд тодорхой хэмжээний нөөц бий.

- Ойрын өдрүүдэд шингэн нус гоожих, хоолой сэрвэгнэх шинж тэмдэгтэй ханиад нэмэгдсэн талаар иргэд мэдээлж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Томуугийн харуулдан тандалтын мэдээнээс харвал өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд томуу төст  өвчлөл 0.8 хувиар нэмэгдсэн байна. Томуугийн вирус илрээгүй.

Бага насны хүүхдүүдийн дунд адиновирусийн халдвар бага зэрэг нэмэгдсэн. Уг вирусийн халдвар авсан үед тууралт гарах, зарим үед суулгах шинж тэмдэг илэрдэг.

ВИДЕО: /2020.08.03/

https://www.facebook.com/iKonNews/videos/298814534670500
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.