Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Өчигдөр 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Дээрх шинжилгээнд:

  • Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ.
  • Афгинастаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван эмч, ажилтаны шинжигээ
  • Ажиглах байранд тусгаарлагдаж буй найман хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа.

Мөн эдгэрээд эмнэлгээс гарсан 230 иргэнээс 17 хүн сувилалд, 47 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 166 хүн ажиглалтаас гарчээ. Тандалт, судалгаа үргэлжилж байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/298814534670500
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.