Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын ерөнхийлөгчийг эдгэрсний дараа гэргийгээс нь коронавирусийн халдвар илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаругийн гэргий болон засгийн газрын нэг сайдаас коронавирусийн халдвар илэрснийг Пүрэв гарагт тус улсын албаныхан мэдээлжээ.

Бразил улс нь коронавирусийн халдварын 2.5 сая гаруй батлагдсан тохиолдол, 90,000 хүн нас барсан үзүүлэлтээр дэлхийд АНУ-ын дараа хоёрт жагсаж байгаа юм.

Ерөнхийлөгч Жайр Болсонару өөрөө коронавирусийн халдвар аваад хэдэн долоо хоног эмчлүүлсний дараа эдгэрч, саяхан ажилдаа буцаж орсон байна.

Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа түүний гэргий Мишелээс халдвар илэрчээ.

“Тэргүүн хатагтай Мишел Болсонару Covid-19 өвчний халдвар авсан нь Пүрэв гарагт тогтоогдлоо. Одоогоор түүний бие хэвийн байгаа ба журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно” гэж Бразилын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Өчигдөр өглөө бас тус улсын шинжлэх ухаан, технологийн яамны сайд Маркос Понтесын шинжилгээний хариу эерэг гарсан юм.

Тэрбээр Болсонаругийн засгийн газрын гишүүдээс коронавирусийн халдвар авсан тав дахь хүн болж байна.

 

Эх сурвалж: Reuters