Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ШШГЕГ-ын шинээр томилогдсон даргад Элчин сайдууд баяр хүргэж, амжилт хүсэв

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар хурандаа Д.Загджавыг томилсон билээ.

Түүнийг томилогдсон даруйд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Азизов, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.В.Чепурной нар баяр хүргэж, ажлын амжилт хүсжээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Азизов:

Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдсон танд Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Таны ажлын замналын энэхүү шинэ үе шат нь олон салбарт ажилласны үр дүн, Монгол Улсын төрийн захиргааны бүтцэд ажилласан асар их туршлага, улс орныхоо ашиг сонирхлын гүн мэдлэгийг тань улс орны дээд удирдлагууд өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл мөн.

Ноён Загджав танд эрүүл энх, бидний элэгсэг Монголын ард түмний хөгжин цэцэглэхийн төлөөх ажил тань үр бүтээлтэй байхын хүсэж ар гэр, төрөл төрөгсдөд тань энх тайван, аз буян, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй:

Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдсонд тань хуучны андын тань хувьд чин сэтгэлээсээ баярлаж буйгаа илэрхийлэхийн ялдамд халуун баяр хүргэж байна.

Та бол Монгол Улсын туршлагатай улс төрч билээ. Монгол Улсын Уул уурхай. хунд үйлдвэрийн яамны дэд сайд хийгээд Монголын Энх тайван-Найрамдлын байгууллагын Ерөмхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа Хятад-Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаа болон найрамдлыг идэвхтэй урагшлуулсныг тань миний бие өндрөөр үнэлж байна.

Цаашид ч мөн тантай ажлын найрсаг харилцаа хийгээд хувийн нөхөрлөлөө хадгалж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхэд бэлэн байна.

Шинэ албандаа илуү их амжилт гаргахыг хүсэн ереөе.

Танд эрүүл энх сайн сайхныг хүсье.

Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.В.Чепурной:

Гэрэл зургийн эх сурвалж: rs.gov.ru

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдсонд танд чин сэтгэлийн баяр хүргэж байна.

Таны мэргэжлийн болон амьдралын баялаг туршлага, тавьсан зорилгодоо тууштай, хариуцлагатай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааг үр ашигтай явуулахад тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэмсэг ноён танд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, энэхүү өндөр албан тушаалд тань амжилт хүсэж, тавьсан зорилгодоо хүрэхийг ерөөж байна.

Цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ.