Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голд осолдсон 11 настай хүүг эрэн хайж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Т Туул голд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 13:01 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. 

Дуудлага хүлээн авснаас хойш 

  • энэ сарын 14-ний өдөр “Туул” голын урсгал дагуу 35 км-т урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:55 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 07:00 цаг эрэн хайх ажиллагааг эхлүүлж байв.
  • 15-ны өдрийн 07:00 цагаас эхлэн "Энгэр шандын задгай" гэдэг газраас Баянзүрхийн товчоо хүртэл голын урсгал дагуу 200 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 
  • 16-ны өдрийн 07:00 цагаас эхлэн Энгэр шанд гэдэг газраас Яармагын гүүр хүртэл 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
  • 17-ны өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар 193 км-т завьтай урсаж, 60 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн юм.

Харин өчигдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай урсаж, 80 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон.

Долдугаар сарын 20-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэхээр болжээ.