Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Эх орноороо аялах мэдээллийг нэг дороос авч, жуулчны бааз, зочид буудлын захиалга өгөх “Feel Mongolia” апп гарсан"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Иргэд, аялагчид аяллын мэдээллийг нэг дороос авах, аяллын болон жуулчны бааз, зочид буудлын захиалга өгөх, ААН-үүд иргэддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах боломжийг олгосон “Feel Mongolia” гар утасны аппликейшнийг “IHOTEL” ХХК, “JOINME” ХХК-тай хамтран бий болгосныг JOINME.mn дотоодын аялагчдад зориулсан платформын үүсгэн байгуулагч Э.Цомирлог БОАЖЯ-наас өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр онцоллоо. 

Уг аппликейшнийг андройд болон IOS систем дээр байрлуулсан бөгөөд жуулчдын зорин очих газруудын мэдээллийг 21 аймгаас авч энэхүү аппликейшнд бүрэн оруулсан байна. 

Түүнчлэн "JOINME.mn платформын хувьд 50 гаруй мэргэжлийн аялал жуулчлалын компанийг элсүүлжээ. Тэдгээрийн 100 орчим аяллын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгоод явж байна. Тухайлбал, цахим худалдан авалтаас гадна, цахим зээлийн үйлчилгээг санал болгож байгаагаар онцлогтой"-г тэрбээр нэмж хэлэв. 

 ""Feel Mongolia" аппликэйшнээр захиалга өгөх иргэдийн тоо өсөж, долоодугаар сард аялагчдын захиалга дүүрэх хандлагатай байна"

 

"IHOTEL" ХХК-ийн захирал Б.Золбадрал "Орон нутагт байрлах жуулчны бааз, зочид буудлуудыг байршуулсан тул аялагчид зорих газраа товлохоос гадна захиалга өгөх боломжтой. Одоогийн байдлаар "Feel Mongolia" аппликэйшнээр захиалга өгөх иргэдийн тоо өсөж, долоодугаар сард аялагчдын захиалга дүүрэх хандлагатай байна. 

Амралт, аялал эхэлж буй долоодугаар сараас он дуустал дотоодод хамгийн багадаа 500 мянган хүн аялна гэж тооцож байгааг БОАЖЯ-наас мэдээлсэн. 

Тодруулбал, аялагч иргэн өдөрт дунджаар 50-80 мянган төгрөг зарцуулна гэж үзэхэд 220 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн эдийн засагт оруулах боломжтойг дурдсан билээ. 

Монгол Улсынхаа байгаль, түүх, соёлын дурсгалт газраа аялж яваа иргэн та өөрийн сошиал хуудсуудын алинд нь ч #FEELMONGOLIA хаштагийг ашиглан пост хийснээр улсаа гадаад улсад сурталчлах боломжтой. Таны хаштаг ашиглан хийсэн постууд сурталчилгааны платформд автоматаар нэгтгэгдэж, Монгол Улсыг гадаадад сурталчлах контент болно.