Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.02/

https://www.facebook.com/iKonNews/videos/904462023355141/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар 10,777,000 хүн өвчилж, 517,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Сүүлийн 24 цагт 180,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд өмнөх өдрөөс 21,000 мянгаар нэмэгдсэн тоо юм.

АНУ, Энэтхэг, Бразилд өвчлөл хамгийн олноор нэмэгдсэн. Ялангуяа АНУ-д сүүлийн нэг сарын турш тасралтгүй өвчлөл нэмэгдэж, цэргүүдийн дунд халдвар нэмэгдсээр байна. Тиймээс амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ. Мөн Apple компани 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ.

Англи улсын Лестер хотод сургуулийн хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдэх болсон учраас хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байна. Ингэснээр хатуу хөл хорионы дэглэм тогтоосон тус улсын анхны хот боллоо.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6,556 хүн шинээо өвчилж, 216 хүн нас барсан. Буриад, Тува, Читад халдвар нэмэгдсээр байна.

Манай улсын хувьд өчигдөр 34 хүн шинээр ажиглалтад орсон бол 166 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,231 хүн ажиглалтад байгаа. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүнд байна.

Сүүлийн 24 цагт 19 дугаарт 163 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Турк, Швед, Солонгос улсаас манай улсын 3 иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан" гэв

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.