Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод 240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.
Мөн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр буюу Баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар зарим төлөөлөгчийг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ