Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Германд шувууны аж ахуйн 35 ажилтанд коронавирусийн халдвар илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхий дахины COVID-19 халдварын нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

АНУ

Зургаадугаар сарын 24-нд АНУ-д 34,300 гаруй тохиолдол, 784 нас браалт шинээр бүртгэгдэн, дэлхийн хэмжээнд халдварын тархалтын тоогоор тэргүүлж байна.

Одоогоор тус улсын халдвар авсан хүний тоо 2,336,000 болсноос 121,100 гаруй хүн эндсэн гэж АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

Халдвар тус улсын Аризона, Флорида, Техас зэрэг мужуудад өргөн хүрээнд тархсан хэвээр байна. Халдварын тархалтыг хязгаарлаж чадсан Нью-Йорк, Нью Жерси зэрэг мужийн захирагчид өөрсдийн мужид дээр халдвар ихтэй мужаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,185 хүн халдаврын улмаас нас барсан байна.

Тус улсын батлагдсан халдварын тоо өссөн дүнгээр 1,188,600 гаруйд хүрсэн бөгөөд 53 мянган хүн энджээ.

Нийт халдвар авсан хүнээс 650 мянган хүн эдгэрсэн бол 484 мянган хүн одоогийн байдлаар идэвхтэй халдвартай байна.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн БНЭУ-д өчигдөр 16 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 456 мянгад хүрчээ.

ХБНГУ

ХБНГУ-д өчигдөр шинээр 587 халдварын тохиолдол, 19 нас баралт бүртгэгдэж, нийт халдварын тоо 191 мянганд хүрлээ.

Өнөөдрийн байдлаар тус улсын мах боловсруулах үйлдвэрийн голомтоос нийт 1,550 гаруй хүн коронавирусийн халдвар аваад байгаа.

Түүнээс гадна тус улсад шувууны аж ахуйд халдвар дэгдэж, Лхагва гарагийн байдлаар тус голомтоос 35 хүн халдвар авсан нь батлагдаад байна.

Германы Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс нь Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн мэргэжлийн холбоо болон Германы эмнэлгүүдийн холбооны нэгтгэсэн мэдээллээр тус улсад нийт 27,154 эрчимт эмчилгээний ор бүртгэлтэй. Түүнээс зургаадугаар сарын 24-ний байдлаар ор 65 хувийн ашиглалттай байна.

Германы бүх мужуудад дэлгүүр, нийтийн хоолны газар болон тээврээр үйлчлүүлэхдээ амны халт заавал зүүх, зайгаа барих арга хэмжээг мөрдүүлсэн хэвээр байна.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д өчигдөр 28 тохиолдол, нэг нас баралт шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 23 нь дотоодын халдвар байсан бөгөөд 18 нь Сөүл орчмын бүсэд бүртгэгдсэн байна.

Бусаны боомтод байгаа ОХУ-ын хөлөг онгоцны ажилчдаас дахин нэг халдвар батлагдаж, нийт 17 хүн халдвар аваад байна. Дээрх онгоцны бие бүрэлдэхүүнтэй боомт дээр ойрын хавьтал болсон 175 хүнд шинжилгээ хийж байна.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Түүний 14 нь дотоодын халдвар бөгөөд 5 н гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 13 нь Бээжинд, нэг нь Хэбэй мужид бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Шинфади хүнсний захаас голомтоос одоогоор 269 хүн халдвар авсан нь батлагджээ. Үүнтэй холбоотойгоор Бээжин хотод 2.4 сая хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийгээд байгаа аж.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/817490441990912/?v=817490441990912

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.