Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Уруйн үерт автсан 51 өрхөд гэр олгохоор болов

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит бус /2020.06.23/ хуралдаанаас үерт автсан айл өрхүүдэд тусламж олгох асуудлыг шийдсэн байна. 

2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр их хэмжээний хур тунадас орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  үер буусны улмаас хүний амь эрсдэн, айлууд болон автозам усанд автаж, иргэд усанд боогдсон билээ. 

Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар танилцуулга мэдээлэл хийв. Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-оос шуурхай шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатай гэр олгохоор шийдвэрлэсэн байна.