Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар зарим барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад дундын бүсийн гэр хорооллын 2,720 га газар буюу 28.8 хувийг нам болон дунд давхрын барилгатай болгохоор тусгаж, инженерийн хэсэгчилсэн шугам сүлжээнд холбоно гэж төлөвлөсөн.
Улмаар 2017 онд Засгийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд бичил дэд бүтцийн төвүүд байгуулах эхний ээлжийн 50 байршлыг баталсан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн VII хороо, Баянхошууны Хөтөлд дэд бүтцийн төв байгуулж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсныг Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн өмчид бүртгэлээ. Бага оврын цэвэрлэх байгууламж бүхий дээрх дэд бүтцийн төв нь 250 өрх, аж ахуйн нэгжийг хэсэгчилсэн инженерийн сүлжээнд холбох хүчин чадалтай.
Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай зохион байгуулж буй. Өчигдөр болсон Тэргүүлэгчдийн хуралдаанаар сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Тодруулбал,
Мөн хуралдаанаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн байр, Чингэлтэй дүүрэгт барьж, ашиглалтад оруулсан халаалтын зуухны барилгыг нийслэлийн өмчид бүртгэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ