Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шимэгч хорхой илэрсэн 985 ширхэг нөөшилсөн бүтээгдэхүүнийг устгуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN

Иргэнээс очсон гомдол, мэдээллийн дагуу НМХГ-аас ОХУ-аас импортолсон 2020 оны хоёрдугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэгдсэн (308 13 4 P) цувралын дугаарт нөөшилсөн загаснаас дээж авжээ.

Дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.

Иймд нийт 985 ширхэг хоёр сая 560 мянган төгрөгийн нөөшилсөн загасыг улсын байцаагчийн актаар хураан авч, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, устгуулжээ.

Гэрэл зургийг НМХГ-аас авав.

 

Эх сурвалж: НМХГ