2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
09:00
S40
13°
10:00
S40
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°

Зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 60 км

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт зориулан Замын хөдөлгөөний дүрмээс танилцуулахаас гадна, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэдэг.

Энэ удаад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх хязгаар болон зөрчсөн тохиолдол оноох торгууль, шийтгэлийг оноодог талаар танилцууллаа.

Онхолдох хэлбэрийн ослын үндсэн шалтгаан хурд хэтрүүлэх зөрчил бөгөөд амь насаа алдах эрсдэл онхолдох үeд хамгийн өндөр байдаг.

Хурдны дээд хязгаар:

  • Суурин газарт цагт 60 км
  • Суурингийн гаднах замд цагт 80 км
  • Хороолол доторх замд цагт 20 км 
Эдгээр хязгаарыг 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараар хасдаг.

Түүнчлэн зуслангийн замд хурд хэтрүүлэх үзэгдэл нэлээд гардаг. Энэ замд хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 60 км байдгийг жолооч та бүхэн анхаарна уу. 

 
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

 

Хуулийн заалт:

Зөрчлийн тухай хууль

14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

31.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

32.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

x