2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
12:00
S32
24°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
15°

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших тухай 24 хүсэлт хүлээн авжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтийн хүлээн авсан юм. Товлосон хугацаанд нийт 24 нэр дэвших хүсэлтийг ажлын хэсэгт ирүүлсэн байна.  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйлийн 12.12, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэг, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулалтын оролцогчоор дараах нэр бүхий 19 хүнийг бүртгэжээ.

Үүнд:

  1. Х.Мөнхзул
  2. Г.Агар-Эрдэнэ
  3. Б.Энхболд
  4. Ш.Цогбаатар
  5. П.Оюунчимэг
  6. З.Өнөржаргал
  7. Б.Өнөрмаа
  8. М.Гантулга
  9. Г.Наранбаатар
  10. Т.Ихтамир
  11. Б.Баттулга
  12. Б.Нармандах
  13. С.Энхцэцэг
  14. Ж.Хунан
  15. Г.Нарантуяа
  16. Д.Сүнжид
  17. Д.Цэнд-Аюуш 
  18. С.Энхбаяр  
  19. Ц.Адъяахишиг

Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.12, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэг, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 7.2 дахь хэсгийг үндэслэн нэр дэвших хүсэлт ирүүлсэн Б.Эрдэнэзул, Д.Мөнхбаяр, Ж.Баттогтох, Н.Ганхуяг, Ч.Сэмжидмаа нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ажлын хэсэг гаргажээ.

x