Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк өнөөдөр мэдээлэл хийж, статистик мэдээллийн тоймыг танилцуулав. 

Энэ үеэр сэтгүүлчид Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатараас Монгол Улс Саарал жагсаалтаас хэзээ гарах боломжтой талаар тодрууллаа. 

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар "Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон. 

Энэ үед зургаан үүрэг даалгавар авснаас нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авсан.  Үүнийг хоёрдугаар сард Парист болсон ФАТФ-ын хурлаар албан ёсоор зарласан юм.

Гэтэл энэ үед олон улсад цар тахал дэгдсэний улмаас ФАТФ-ын ICRG-н процессыг дөрвөн сараар хойшлуулсан. Үүн дээр Монгол Улсаас Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч ФАТФ-д хандаж, хяналтын үйл явцаа үргэлжлүүлж, ажлаа цахимаар тайлагнаж, хамгаалах хүсэлтээ гаргасан. 

ФАТФ энэ хүсэлтийг хүлээн авч, тавдугаар сард ажлаа хамгаалахаар болсон. Ингэснээр тавдугаар сарын 11-нд үлдсэн гурван ажлаа хамгаалсан. Үр дүнгээ хүлээж байна. 

Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна. Энэ бол урьдчилсан шийдвэр байх бөгөөд зургаадугаар сарын 24-нд албажих юм" гэлээ.