2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
11:00
S32
20°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
17°
22:00
S31
15°

Амралтын газруудыг COVID-19 халдварын шинж тэмдэг бүхий сэжигтэй хүнийг тусгаарлах өрөө бэлтгэхийг зөвлөлөө

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас амралт, сувиллын газруудад болон амрагч нарт зориулсан зөвлөгөөг гаргажээ.

Амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөө

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Маск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүх
  • Нэг удаагийн бээлий хэрэглэх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Гар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах
  • Хоолны ширээ, орыг 1-1:5 метр зайтай байрлуулах
  • Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
  • Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
  • Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
  • Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
  • Нэг литр усанд 0.25 мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
  • Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх
  • Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх
  • Шавьж, мэрэгчгүйтгэл хийх
  • Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Амрагч нарт зөвлөж байна

  • Амны хаалт тогтмол зүүх
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
  • Хүн хоорондын зай барих
  • Хоол унд хувааж идэхгүй байх
  • Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх
  • Тамхи дамжуулан татахгүй байх
  • Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх
  • Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх

 

Эх сурвалж: ЭМЯ

x