Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд шинээр мэндэлсэн хөвгүүдэд Ананд, охидод Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Манай улсын иргэд 2019 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгсөн болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл харуулж байна.

Тодруулбал, 2019 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Тэмүүлэн, Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг их өгчээ. 

Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр өнгөрсөн онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон байна. Харин хөвгүүддээ Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байгаа аж. 

 
эх сурвалж: ҮСХ

 

Эх сурвалж: ҮСХ